(+976) - 75772727
(+976) - 75772727
ErdemNet - Mongolian NREN > Эрдэмнэт ба TEIN сүлжээний холболт

Эрдэмнэт ба TEIN сүлжээний холболт

TEIN сүлжээ байгуулагдсаны дараа буюу 2005 оноос TEIN CC-ээс манай Эрдэмнэтэд  хандаж, Монгол Улсыг энэ сүлжээнд холбогдох урилгыг удаа дараа ирүүлж байсан.  Тухайн үед манайханд TEIN сүлжээ, түүнд холбогдохын ач тусын талаар мэдлэг,  мэдээлэл дутмаг, эхний гарааны хөрөнгө оруулалтыг хэрхэн гаргах зэрэгт тодорхой  шийдэл байхгүй байсан тул манай улс өөрийн байр суурийг илэрхийлж чадахгүй байсан  юм. Гэхдээ Эрдэмнэт сүлжээ TEIN сүлжээний тогтмол явагддаг арга хэмжээнд оролцож,  энэ үеэр зохион байгуулагддаг сургалтад монгол мэргэжилтнүүдийг хамруулдаг байсан.

Азийн бараг бүх орон TEIN сүлжээнд холбогдсоны дараа буюу 2013 онд TEIN CC-ээс  Монголд зохиулсан “Холбогдох боломжийн судалгаа” -ны төслийг санаачилж, түүнийг нь  Эрдэмнэт сүлжээний төвийн захирал Профессор А.Эрдэнэбаатар, Хүрээ дээд  сургуулийн профессор Kim Young Mi, Монголын мэдээллийн сүлжээ компанийн инженер  С.Билгээ нар гүйцэтгэсэн. Төслийн үр дүнд Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны  байгууллагууд Эрдэмнэтээр дамжин TEIN сүлжээнд холбогдоход техник, технологийн болон хүний хүчин зүйлийн хувьд бэлэн болжээ гэсэн дүгнэлт гарсан. Төслийн тайланд  холболтыг гадаад гарцтай аль нэг оператор компанийн сүлжээгээр дамжин TEIN  сүлжээний Бээжин, эсвэл Хонг Конг-н порттой холбох замаар хийж болох бөгөөд эхний  удаа 45, эсвэл 155 Mbps хурдаар холбогдох эхний холболтын болон ашиглалтын  зардлын тооцоог гаргасан байдаг. Холбогдох портын тухайд манай операторууд Хонг  Конг-н портод холбогддог болон бусад шалтгаанаар энэ портыг сонгох нь зөв гэсэн  зөвлөмжийг гаргасан.

Ингээд 2020 онд тухайн үеийн БСШУ-ы сайд Ё.Баатарбилэг нь Монгол Улс TEIN  сүлжээнд холбогдох албан хүсэлтийг гаргасан.

Монгол Улс хэдийгээр холбогдох хүсэлтээ илэрхийлсэн ч холболтын гарааны зардлын асуудал шийдэгдтэл хэдэн жил өнгөрч 2020 онд 150 Mbps хурдаар холбогдсон. Эхний холболтын болон ашиглалтын зардлыг жил бүрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад суулган улсын төсвөөс санхүүжүүлж байна.

Өдгөө ШУТИС тэргүүтэй дээд боловсролын байгууллагууд Интернэтийн нэмэлт гарц байдлаар TEIN сүлжээг ашиглаж байна. Монгол Улсын TEIN сүлжээний ашиглалтын судалгаанаас харахад шинжлэх ухааны агуулга хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа нь TEIN сүлжээний гишүүн орнуудын хамтарсан арга хэмжээний тайлангаас харагддаг.

TEIN-д холбогдох зардлыг Монголын Засгийн газар дааж байна.

Ази, номхон далайн 15K байгууллагын 55M судлаачтай холбогдож хамтран  ажиллах (100Gbps хүртэл шууд холболт).

Бүс нутгийн 24 орны 28 NREN –тэй хамтран ажиллана.

Боловсрол, Шинжлэх ухааны Глобал сүлжээнд холбогдох: APAN, NORDUnet,  Internet2, TransPAC, GEANT, г.м.

Европ, Азийн түншлэлийн хамтарсан санхүүжилт, Нийт €36.5M (20.0 + 16.5).

mn