English | Mongolian
   Танилцуулга
   Нүүр хуудас
   Үйлчилгээ
   Хэрэглэгчийн булан
   Холбоо барих
   Мэдээ мэдээлэл
   Интернет хурд шалгах
LAST NEWS
Тухай


Эрдэмнэт сүлжээ нь боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагуудад интернетийн үйлчилгээг үзүүлэх ашгийн бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг биеэ даасан боловсролын сүлжээ юм. Сүлжээний хэрэглэгчид нь манай орны их дээд, тусгай дунд болон ерөнхий боловсролын сургуулиуд, боловсролын хүрээлэн, төвүүд, эрдэм шинжилгээний болон соёл урлагын байгууллагууд, тэдгээрт ажиллаж сурч байгаа багш эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутан сурагчид болно.

Бүтэц зохион байгуулалт

         Бүтэц зохион байгуулалтын хувьд чадварлаг цөөхөн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус төвийн удирдлага нь БСШУЯ- ны Мэдээлэл, хяналт-шинжилгээний газрын дарга М.Баасанжав тэргүүтэй удирдах зөвлөл болно. Сүлжээний төвийн гүйцэтгэх захирлаар компьютерын ухааны доктор (PhD), профессор А.Эрдэнэбаатар, удирдах зөвлөлийн гишүүдээр үйлчилгээ авч буй бүх их дээд сургууль, боловсролын байгууллагуудын захирлууд ажилладаг бөгөөд жилд 2-с доошгүй удаа УЗ-н хурлыг зарлан хуралдуулж сүлжээний төвийн ажлыг дүгнэн ярилцаж цаашдын зорилтыг тодорхойлон ажиллаж байна.

Copyright © 2005 ErdemNet ISP. All rights reserved. Developed by SolidSystems LLC