МЭДЛЭГ СОЛИЛЦОХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • Posted by: admin

Боловсрол, Шинжлэх ухааны Үндэсний сүлжээ – Эрдэмнэт сүлжээний үйл ажиллагааг өргөжүүлэх мэдлэг солилцох семинар 2023 оны 6-р сарын 23-ны өдөр Туушин зочид буудлыг Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус семинар нь Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн ICT Expo-2023 “Mindgolia” арга хэмжээний хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны үндэсний сүлжээ (National Research and Education network)-ий үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Ази Номхон далайн орнуудын Транс Евро-Азийн мэдээллийн сүлжээний төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Энэхүү мэдлэг солилцох семинарын гол зорилго Боловсрол, шинжлэх ухааны үндэсний сүлжээний талаар нэгдсэн ойлголттой болох, бусад орны туршлагаас суралцаж, Эрдэмнэт сүлжээний үйл ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг хийх байсан юм.

Мэдлэг солилцох семинарт Монгол улсын Их, дээд сургуулиуд, Шинжлэх ухааны Академи болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцлоо.

Семинарт Монгол Улсын БШУЯ-ны цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга, Боловсролын мэдээлийн технологийн төвийн захирал, Япон-Монголын эмнэлгийн мэдээллийн технологийн хэлстийн дарга, ШУТИС-ийн профессор, Интек ХХК-ийн захирал, Филиппин Улсын Шинжлэх ухаан технологийн яамны Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны судалгааг хариуцсан ахлах мэргэжилтэн, онлайнаар Япон Улсын Кьюшугийн Их сургуулийн эмнэлэгийн Олон улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн Азийн телемедицин хөгжүүлэх төв (TEMDEC)-ийн орлогч захирал, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн мэдээллийн хүрээлэнгийн Шинжлэх ухааны судалгааны сүлжээ (KREONET)-ий төвийн захирал зэрэг мэргэжилтнүүд оролцож өөрсдийн орны туршлагаас хуваалцсан юм.

Author: admin

Хариулт үлдээнэ үү

mn