Улс бүрийн үндэсний NREN сүлжээнээс гадна тэдгээрийг нэгтгэсэн бүс нутгийн боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээнүүд байгуулагдаад олон жил амжилттай хөгжиж байна.
Ийм сүлжээг бүс нутгаар нь нэрлэвэл:
Улс бүрийн үндэсний NREN сүлжээнээс гадна тэдгээрийг нэгтгэсэн бүс нутгийн боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээнүүд байгуулагдаад олон жил амжилттай хөгжиж байна.
Ийм сүлжээг бүс нутгаар нь нэрлэвэл:
Бүс нутгийн сүлжээний зорилго нь бизнесээс ангид өндөр хурдны баталгаат чанартай Интернэтийн урсгалаар үндэсний NREN сүлжээнүүдийг хооронд нь шууд холбож, боловсрол, шинжлэх ухааны сүлжээнд суурилсан төслүүдийг бүс нутгийн болон дэлхийг хамарсан глобал орчинд хэрэгжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, судлаачдыг холбох явдал байдаг.Бүс нутгийн сүлжээнүүдийг байгуулж, хөгжүүлэхэд Европын холбоо ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.Ази, номхон далайн бүсийн сүлжээг байгуулж, Европын сүлжээтэй холбох санаачилга 2000 онд Сөүл хотод болсон ASEM-ын чуулган дээр гарч, TEIN (Trans Euro Asian Information Network) сүлжээний эхлэл тавигдсан бөгөөд 2001 онд анхны холболт Франц – Солонгосын хооронд хийгдсэн.TEIN сүлжээг хөгжүүлэхийн тулд ихэнх хөрөнгийг Европын холбоо гаргаж, 2001 – 2016 онуудад TEIN1 – TEIN4 гэсэн цуврал төслүүдийг хэрэгжүүлсэн.
TEIN СҮЛЖЭЭГ АШИГЛАХ ХҮРЭЭ, ХЭЛБЭР НЬ ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙГ ДАГААД МАШ ОЛОН ЯНЗ БӨГӨӨД ТОГТСОН ЗАГВАР БАЙХГҮЙ.
Хэрэглээний заримыг дурдвал:
Боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээ ердийн интернэтийн сүлжээнээс ялгарах онцлог шинж нь юу вэ?
Урдаа цагдаагийн дохиот машины хамгаалалт дор замаа чөлөөлүүлэн давхих даргын машин, эсвэл түргэн тусламж, галын машины хажууд энгийн иргэний машин Улаанбаатарын замаар явахтай адил гээд зүйрлэхэд болно. Энэ сүлжээгээр интернэтийн урсгалын хурдад нөлөөлдөг Facebook, Twitter, Youtube зэрэг нийгмийн сүлжээ, хүмүүс хоорондын цахим шуудан явахгүй, зөвхөн боловсрол, шинжлэх ухааны өгөгдөл явах болно.
TEIN сүлжээний удирдлагыг Сөүл хотноо байрлах TEIN Cooperation Center буюу Хамтын ажиллагааны төв хэрэгжүүлдэг бөгөөд жилдээ 2 удаа гишүүн орнуудын NREN сүлжээнийтөлөөлөл орсон уулзалтыг аль нэг оронд, эсвэл онлайн хэлбэрээр зохион байгуулан үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, цаашдын ажлаа төлөвлөдөг.
Харин сүлжээний техникийн удирдлага, хяналтыг Хятадын дэлхийд алдартай Цинхуа Их Сургууль авч явдаг.