(+976) - 75772727
(+976) - 75772727

Timeline

20 гаруй жилийн туршлага

2000 он

Эрдэмнэт сүлжээний төв байгуулагдав.

Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа холбоо, мэдээлэл солилцоо, судалгаа шинжилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрдэмнэт сүлжээний төвийг байгуулав.

2012 он

Боловсролын дата төв байгуулагдав.

Эрдэмнэт сүлжээний төвийн өргөтгөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр сервер, тоног төхөөрөмж, сүлжээний нөөц эх үүсвэр зэргийг худалдан авч суурилуулан “Боловсролын дата төв”-ийг байгуулав.

2013 он

“Шинэ зууны боловсрол” төсөл хэрэгжив.

Боловсролын салбарын мэдээллийн системийн үндсэн дэд бүтцийг байгуулах, түүнд суурилсан цахим хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх, хүүхэд бүрд чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх зорилгоор “Шинэ зууны боловсрол” төслийг хэрэгжүүлэв.

2014 он

Интернетийн үйлчилгээг шилжүүлэн авав.

БШУЯ 2014 оны 7 сард аймгийн төвийн сургуулиуд, боловсролын газрын Интернетийн үйлчилгээг Юнивишн компаниас манай төвд шилжүүлэн өгсөн. Сүлжээг хүлээн авсан даруйдаа орон нутгийн хэрэглэгчид болон боловсролын дэд бүтцийг бүрдүүлж буй төхөөрөмж, кабел, шугамыг Юнивишн-ийн IP сүлжээнээс өөрийн сүлжээнд шилжүүлэх ажлыг хийв. Орон нутгийн физик холболтыг ашиглан хэрэглэгчдийн сүлжээний тасалдлыг аль болох бага байхаар хэсэгчлэн шилжүүлэлтийг хийсэн.

2014 он

3 аймгийг IP MPLS сүлжээнд нэгтгэв.

Хөвсгөл аймгийг  9 сарын 4 нд, Дорноговь аймгийг 9 сарын 5 нд, Говь-сүмбэр аймгийг 10 сарын 15 нд тус тус шууд IP MPLS сүлжээндээ нэгтгэв.

2016 он

Үйлчилгээг сэргээв.

21 аймгийн төв болон 2 алслагдсан дүүргийн үйлчилгээг тус бүрдээ 3Mbps-р сэргээв.

2020 он

Боловсролын мэдээллийн технологийн төв байгуулагдав.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Боловсролын салбарын мэдээллийн систем” хөгжүүлэх баг болон “Эрдэмнэт” сүлжээний төвийн хүний нөөц, дэд бүтэц дээр түшиглэн “Боловсролын мэдээллийн технологийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулав.

en_US