English | Mongolian
   Танилцуулга
         Бидний тухай
        Эрхэм зорилго
   Нүүр хуудас
   Үйлчилгээ
   Хэрэглэгчийн булан
   Холбоо барих
   Мэдээ мэдээлэл
   Интернет хурд шалгах
LAST NEWS
Түүх


"Шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 5 сарын 14-ний өдрийн 55 тоот тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн "Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах" зорилт, Гэгээрлийн сайдын зөвлөлийн 1999 оны 4 сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 5 сарын 3-ний өдрийн 96 тоот тушаалаар Боловсрол, Шинжлэх ухааны байгууллагуудыг хамруулсан мэдээллийн нэгдсэн "Эрдэмнэт" сүлжээг байгуулах төслийг баталж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн түүхтэй.

  Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Гэгээрлийн Яамны төсөл хэрэгжүүлэх алба 1508-MON төслийн бүлэг бүрт дотоод, гадаадын зөвлөхүүдийг томилон ажиллуулж арга зүйн удирдлагаар хангаж байлаа.
          Дээд сургуулийн мэдээллийн сүлжээ байгуулах бүлгийн зөвлөхөөр МУТИС-ийн (одоогийн ШУТИС) Компьютерийн техник, менежментийн сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Эрдэнэбаатар, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт (одоо Удирдлагын академи)-ийн багш Б.Баярмаа нар ажилласан юм. Сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр гадаадын зээл тусламжаар хийгдэж байгаа төслүүдийг уялдуулах зорилгоор мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулсан МУТИС-ийн (одоогийн ШУТИС) ректороор ажиллаж байсан Д.Бадарч даргатай Зөвлөлдөх Хороог байгуулах тухай Гэгээрлийн сайдын 278 тоот тушаал 1998 оны 12-р сард гарсан нь төслийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Copyright © 2005 ErdemNet ISP. All rights reserved. Developed by SolidSystems LLC